Квантек нь AI болон no-code технологид суурилан бизнесийн вэб, дотоод систем, автоматжуулалтын шийдлийг уламжлалт хөгжүүлэлтээс хэд дахин хурдан, хэмнэлттэй хүргэдэг технологийн студи.
AI болон no-code хэрэгслийг бодит бизнесийн процесст нэвтрүүлж, ажлын систем болгон хүргэдэг.
Олон салбарын систем, төслүүд дээр хуримтлуулсан туршлагаар хэрэглэгчийн шаардлагыг нарийн тодорхойлж, хамгийн оновчтой системийн архитектур боловсруулна.
Квантек нь 2006 оноос хойш системийн шинжилгээ, хөгжүүлэлтийн салбарт хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, 2018 онд Улаанбаатарт албан ёсоор байгуулагдсан технологийн студи юм.
Бид AI болон no-code/less-code технологийг бүрэн эзэмшсэн бөгөөд бизнест хэрэгтэй шийдлийг — уламжлалт агентлагийн хугацаа, зардалгүйгээр — шууд хүргэдэг.
AI болон no-code технологид суурилсан хурдан, уян хатан үйл явц — хэт их менежментгүй, цэвэр үр дүн.
Төслийн шаардлагад тааруулж хэрэгслээ сонгодог — тодорхой платформд түгжигддэггүй.
Хамтран ажиллахаас өмнө хамгийн их асуудаг зүйлс.
Вэб болон дотоод систем, харилцагчийн портал, захиалга/CRM, процессын автоматжуулалт, AI интеграци, MVP прототип зэрэг. Ихэвчлэн жижиг, дунд бизнес болон багуудтай ажилладаг.
Ихэнх төсөл 2–6 долоо хоног. Энгийн MVP-г 2 долоо хоногт багтаан ажиллаж буй хувилбар болгож хүргэдэг.
Тийм. Webflow, Bubble зэрэг платформ нь өсөлтийг даах чадвартай бөгөөд шаардлагатай үед код руу шилжих боломжтой архитектур барьдаг. Түлхүүр өгөгдөл, логик тань танай мэдэлд үлддэг.
Эхэнд төслийн хамрах хүрээг тодорхойлж, тогтмол үнийн санал өгдөг. Цагаар тооцдоггүй тул төсөв урьдчилан тодорхой байна.
Тийм. Сургалт, баримтжуулалт, тохиргооны дэмжлэгийг багцад оруулдаг бөгөөд цаашид сарын дэмжлэгийн гэрээгээр үргэлжлүүлэх боломжтой.
30 минутын үнэгүй зөвлөгөөгөөр танай асуудалд тохирох шийдэл, ойролцоо хугацаа, төсвийг тодорхойлъё.
Танай бизнест тохирсон шийдлийг хамтдаа олъё.